Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт та бүхэндээ

“Сэрэлт Дөл Аудит” ХХК-нь 2014 онд үүсгэн байгуулагдаж Сангийн сайдын тушаалаар “Аудитын үйл ажиллагаа” эрхлэх зөвшөөрөл, авч үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд мэдээллийн тэргүүний технологид суурилсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудит ба баталгаажуулалт үнэлгээ, зөвлөх цогц үйлчилгээг үзүүлэн, үндэсний аудитын хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Ийнхүү олон жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулан, нэр хүндээ хадгалаж байгаа нь бидний ур чадварт итгэл хүлээлгэн үйл ажиллагааг минь байнга дэмжин, хамтран ажиллаж, амжилт ололтыг хамтран бүтээлцэж ирсэн нийт харилцагч та бүхэндээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.

Компанийн бахархал , хөдөлгөгч хүч болсон олон жилийн ажлын туршлагатай, мэргэшсэн зөвлөхүүд, ажилтнууд та бүхэндээ талархал дэвшүүлье.

Ерөнхий Захирал, Партнер
Д.Алтанцэцэг