Танилцуулга

“Сэрэлт Дөл Аудит “ ХХК –нь 2014 оны 11 сарын 01-нээс үүсгэн байгуулагдсан. Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 11 сарын 18-ны өдрийн 310 тоот тушаалаар Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулиуд, Санхүүгийн тайлагналын болон Аудитын олон улсын стандарт, Аудиторын ёс зүйг баримтлан бие даасан, хараат бус байдалд аудитын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Компани бөгөөд үүсгэн байгуулагдсанаас өнөөг хүртэл хугацаанд аудитын монголын аудитын салбарыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мэргэжлийн байгууллагуудын үндэс суурийг тавьж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага юм.

2015 онд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын гишүүнээр элссэн.

“Сэрэлт Дөл Аудит” ХХК нь аудит баталгаажуулах үйлчилгээ, нягтлан бодох бүртгэл, татвар, үнэлгээний чиглэлээр олон жил ажилласан, дадлага туршлагатай Монгол улсын мэргэшсэн зэрэгтэй зөвлөхүүд ажиллагсдаас бүрдсэн чадварлаг баг хамт олонтой.

Бид санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг чадварлаг боловсон хүчин бүрдүүлж, үрчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилж явуулах ёстой,энэ нь бидний салбартаа оруулах хувь нэмэр, бас үүрэг хариуцлага гэж ойлгодог

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бидний эрхэм зорилго бол Төрийн болон бизнесийн үйл ажиллагааг зохион байгуулагч аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийн хууль ёсны ашиг сонирхлыг хангахад зориулж, олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлэгчдийнхээ итгэл найдварыг хүлээсэн чадварлаг боловсон хүчин бүрдүүлж, ёс зүйг баримтлан ажиллах явдал юм.

АЛСЫН ХАРАА

Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг даах салбартаа тэргүүлэгч дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, шилдэг ажилчин албан хаагчтай, Монгол улсын тэргүүлэх аудит, зөвлөх үйлчилгээний компаниудын нэг байх.

ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС

“Сэрэлт Дөл Аудит” ХХК-ний үнэт зүйл бол Хараат бус шударга байдал, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ, итгэж болох үнэ цэнийг эрхэмлэгч чадварлаг ажилтанууд.

ХҮНИЙ НӨӨЦ

Манай компани Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч 7, үүнээс аудитор 4, аудиторын туслах 3, туслах ажилтан 4 бүгд 14 оронтой ажиллаж байна. Компанид 4 үнсэн аудитор ажиллах болсноор Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 4 дүгээр зүйл, Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан Санхүүгийн тайлагналын Олон Улсын Стандартыг мөрдөх үүрэг бүхий томоохон аж ахуйн нэгж байгууллагууд, үүний дотор төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, эрчим хүч, уул уурхай, болон бусад бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ үзүүлдэг болсон.