Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ

Бизнесийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлийг зөв зохистой хөтлөх шаардлагатай байдаг.

Бид та бүхэнд байгууллагын санхүүгийн тайлан бэлтгэх, толилуулах болон цалин бодох үйлчилгээ зэрэг нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ.

Орчин үед дэлхий даяар “Аутсорсинг” гэж нэрлэгдэх болсон үйлчилгээ нь байгууллагуудын өртөг зардал ихтэй Нягтлан бодох бүртгэлийн нэгж, хэлтэсийн оронд гаднаас няглан бодох бүртгэлийн мэргэжлийн найдвартай үйлчилгээ авах аргыг өргөн хэрэглэх болсон. Энэ арга нь үр ашигтай менежментийн салшгүй нэг хэсэг юм.

Бид та бүхэнд дараах үйлчилгээг санал болгож байна.

  • Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ
  • Цалингийн үйлчилгээ
  • НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компани санхүүгийн тайлан бэлтгэж, толилуулж тайлагнахдаа орчин үеийн нягтлан бодох бүртгэлийн программ ашигладаг.

ЦАЛИН БОДОХ ҮЙЛЧИЛГЭЭ

Хэрэв та өөрийн байгууллагын цалингийн тооцооллыг гүйцэтгүүлэхээр манай компанийг сонговол манай компанийн цалингийн мэргэжилтнүүдээс мэргэжлийн үйлчилгээ авах болно. Бид танай байгууллагын цалингийн болон бусад мэдээллийн нууцлал болон ауюлгүй байдлыг өндөр төвшинд хадгалж чадна гэдгээ амлаж байна. Бид цалингийн үйлчилгээг долоо хоног болон сар бүрээр гаргаж өгнө.

НББ-ИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид аж ахуйн нэгж байгууллагуудын НББ-ийн бодлогын баримт бичиг болон бусад шаардлагатай дүрэм журмыг Монгол улсын НББ-ийн тухай хуульд нийцүүлэн боловсруулдаг.

Татварын үйлчилгээ

Цаг минут тутамд хувьсан буй өнөө цаг үед татварын хууль, тогтоомж зохицуулалтууд байнга өөрчлөгдөж байдаг. Maнaй татварын үйлчилгээний туршлагатай баг нь хувь хүн болон бизнесийн байгууллагуудад бүх төрлийн татварын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна.

Бид татвартай холбоотой дараах чиглэлээр голлон үйлчилгээ үзүүлнэ:

  • ААН, байгууллагын татвар
  • Татварын тайлан бэлтгэх, тушаах, илгээх

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ТАТВАР

Бид компаний татвартай холбоотой бүх асуудлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэх болно. Аж ахуйн нэгжийн татварын тайланг найдвартай гаргаж, татварын албанд тайлагнана. Мөн бизнесийн үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой татварын хууль, тогтоомжийн талаар үнэтэй зөвлөлгөө өгнө.

Бидний зөвлөлгөөг хэрэгжүүлснээр та бүхэн бизнесийн стратеги төлөвлөгөөгөө үр дүнтэй, зохистой боловсруулж чадна.

Татвар төлөлтөө зөв зохистой төлөвлөх нь бизнест одоогийн болон ирээдүйн татварын өр төлбөрөө зохицуулахад тусалдаг.

ТАТВАРЫН ТАЙЛАН БЭЛТГЭЖ, ТУШААХ БОЛОН ИЛГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид бүх төрлийн аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршоолол, хувиар аж ахуй эрхлэгчид болон өндөр орлоготой хувь хүмүүсийн татварын тайланг бэлтгэж, татварын байгууллагад тушааж илгээнэ.

Зөвлөх үйлчилгээ

Бид үйлчлүүлэгч тус бүрийн онцлогт тохирсон зөвлөх үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлснээр үйлчлүүлэгчдийн амжилтанд хүрэх бололцоог нээж тусалдаг. Бид үйлчлүүлэгчийнхээ бизнесээ эрхэлдэг тухайн салбарт нь мэргэшсэн ажилтнуудаар багаа бүрдүүлж, тухайн үйлчлүүлэгчид зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

Бид бизнесийн зөвлөгөө өгөх, шинжээчийн дүгнэлт болон хөрөнгийн үнэлгээ хийх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бидний бизнесийн зөвлөх үйлчилгээ нь үйлчлүүлэгчийн өөрийн боломжийг бүрэн ашиглан амжилтанд хүрэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэдэг. Бид үйлчлүүлэгчдээ бизнесийн мэдээ мэдээлэл болон санхүүгийн зөвлөгөө өгснөөр өрсөлдөгчдөөсөө давуу талтай болоход нь туслалцаа үзүүлдэг.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

Манай шинжээчийн мэргэжилтнүүд санхүүгийн гэмт хэргийг илрүүлэх, сэргийлэх, хөрөнгийн гарз хохирлын үнэлгээ хийх, гэрээний хохирол, хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн маргааныг магадлах, шүүх, цагдаагийн захиалгат ажилд магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйлчилгээ үзүүлдэг.

ҮНЭЛГЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид танай байгууллагад шаардлагатай үнэлгээний үйлчилгээг үзүүлэх бөгөөд манай үнэлгээний мэргэжилтнүүд биет болон биет бус хөрөнгийн үнэлгээ, бизнесийн үнэлгээ-компаний үнэлгээ, хөрөнгийн татварын үнэлгээний үйлчилгээг үзүүлдэг.

Компанийн засаглал, эрсдэл ба нийцэл

Компаний засаглал нь бизнесийн үйл ажиллагааны зохистой, зөв, шударга байхыг хариуцаж үр ашигтай, найдвартай засаглалын болон нийцлийн горимыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Би үйлчлүүлэгчиддээ хууль тогтоомжийг ойлгон даган мөрдөж, үр ашигтай засаглалын бүтцийг хэрэгжүүлэхэд нь тусалж ажилладаг.

Бид дараах үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Үүнд:

  • Дотоод аудитын үйлчилгээ
  • Хууль тогтоомжийн нийцэл

ДОТООД АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Бид үйлчлүүлэгчдээ дотоод хяналтын системийг зохион байгуулах, бизнесийн хөрөнгө болон үйл ажиллагааг хамгаалахын зэрэгцээ дотоод аудитын үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгч тусалдаг.

Бид байгууллагын дотоод аудитын үүргийг бүхэлд нь болон тодорхой хэсэгт нь гүйцэтгэх, гүйцэтгэлийн аудит, үйл ажиллагааны аудит, чанарын баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлдэг.

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН НИЙЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хууль тогтоомжийн нийцлийн үйлчилгээний зорилго нь үйлчлүүлэгчийн хууль тогтоомжийн нийцлийг үнэлэх, үйлчлүүлэгчийн хууль тогтоомжийн талаар санаа зовж байгаа асуудлуудыг тогтоох, улмаар хууль болон эрх бүхий байгууллагуудын шаардлагыг хангах, сайжруулах талаар зөвлөгөө өгөх явдал юм.

Мөн түүнчлэн бид гэрээний нийцлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

Аудит ба баталгаажуулах үйлчилгээ

"Сэрэлт Дөл Аудит" ХХК нь Монгол улсад аудит болон НББ-ийн үйлчилгээ үзүүлж буй тэргүүлэх компаниудын нэг юм.

Аудитын үйлчилгээ нь аудитын дүгнэлт өгөхөөс илүү өргөн цар хүрээтэй гэдгийг манай хамт олон хүлээн зөвшөөрдөг. Манай үйлчлүүлэгчид бидэнд өндөр шаардлага тавьдаг бөгөөд бид ч бас тэр шаардлагыг нь биелүүлж ажилладаг. Бид хараат бус байдал болон шударга байдлаа алдалгүйгээр аудитын үйл ажиллагааны явцад үйлчлүүлэгчтэйгээ байнга идэвхтэй холбоотой байж санхүүгийн тайлагналын процессыг нь сайжруулах болон бизнесээ илүү сайн ойлгоход нь тусалж дэмждэг.

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТ

"Сэрэлт Дөл Аудит" ХХК-ийн аудиторууд санхүүгийн тайлангийн аудит нь компаниуд, тэдгээрийн хувьцаа эзэмшигчид болон бусад сонирхлын бүлэгт их чухал ач холбогдолтой болохыг ойлгож ажилладаг. Иймээс бид санхүүгийн тайлангийн аудитыг Монгол улсын Аудитын тухай хууль болон Аудитын олон улсын стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг.

Манай компанид бизнесийн салбар бүрт ажилласан мэргэжлийн өндөр мэдлэг туршлагатай аудиторууд ажиллаж байна.

Бид санхүүгийн тайлангийн аудитаас гадна санхүүгийн бодит байдлыг үнэлэх болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ зэрэг бусад баталгаажуулах үйлчилгээг үзүүлдэг.

Аудитын ажлын туршлага:

  • Эрчим хүчний салбар
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Уул уурхай
  • Боловсролын салбар
  • Барилгын салбар
  • Зам тээврийн салбар
  • Төсөл хөтөлбөр
  • Төрийн бус байгууллага